- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь заалт:
"34.1.6.эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох;"
2/40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг:
"40.4.Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах саналыг шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргах бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга уг саналын үндэслэлийг хянана."
3/133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалт:
"133.4.4.шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх."
2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "мөнгийг шилжүүлэх," гэсний дараа "оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид гурав хоногийн дотор мэдэгдэх," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэг:
"34.3.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.
34.4.Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй."
2/40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэг:
"40.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчөөс доор дурдсан эд хөрөнгийн тухай мэдүүлгийг авна:
40.1.1.төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө, банкин дахь мөнгөн хөрөнгийн тухай;
40.1.2.төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө бусдын эзэмшилд байгаа, эсхүл ирээдүйд бий болох бусад эд хөрөнгийн тухай.
40.2.Төлбөр төлөгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Төлбөр авагч ирээгүй нь уг мэдүүлгийг авахад саад болохгүй.
40.3.Хөрөнгийн байдалд орсон аливаа өөрчлөлтийн талаар төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэж, өөрчлөлтийг мэдүүлнэ."
3/143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг:
"143.1.Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана."
4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь заалтын дугаарыг "34.1.7" гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-40.6 дахь хэсэг, 51 дүгээр зүйл, 87 дугаар зүйлийн 87.3, 87.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх