A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 304дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хүч хэрэглэсэн" гэсний дараа ", эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, уг мэдүүлгийг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД