A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.7 дахь хэсгийн "ажлын гурван өдрийн" гэснийг "ажлын хоёр өдрийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтын "нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр," гэснийг, 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтын ", компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД