- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1/15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:
"15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;"
2/15 дугаар зүйлийн 15.7.4-15.7.6 дахь заалт:
"15.7.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;"
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн "бүртгэх байгууллагад" гэснийг "татварын байгууллагад" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
