- Нүүр
- Монгол Улсын хууль
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтын "байгууллагыг байгуулах" гэснийг "үйл ажиллагаа эрхлэх" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "байгууллагыг" гэснийг "үйл ажиллагааг" гэж, "байгуулж" гэснийг "эрхэлж" гэж, 14.3 дахь хэсгийн "сургалтын байгууллага байгуулах" гэснийг "сургалтын үйл ажиллагаа эрхлэх" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
