A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16 дахь заалт, мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3, 21.1.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4-27.1.6 дахь заалтын "цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын "цацраг идэвхт болон" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД