A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫНТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг:

"6.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй.

6.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй."

2/8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг:

"8.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас гадна Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын Монголбанкнаас зарласан тухайн оны эцсийн албан ханш нь өмнөх оны мөн үеийн албан ханшаас 15 хувь ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно."

3/10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалт:

"10.1.8.энэ хуулийн 8.2-т заасан үндэслэлээр өрийн тусгай шаардлагыг түр түдгэлзүүлснээс хойшхи хоёр хүртэлх жилийн хугацаанд тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах."

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "энэ хууль" гэсний өмнө "Өрийн удирдлагын тухай хууль," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт:

"4.1.5."нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого" гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрээс тухайн төсвийн жилд Хүний хөгжил санд хуримтлагдсан төсвийн орлогыг хассан дүнг;"

2/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:

"4.1.8."Засгийн газрын өр" гэж:

4.1.8.а/өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг;

4.1.8.б/хууль болон гэрээнд заасны дагуу гаргасан Засгийн газрын өрийн баталгааны дүнг.

3/6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт:

"6.1.4.Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх."

4/2 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт

"12.1.8.Засгийн газрын өрийн нийт хэмжээ;"

4 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "шийдвэрийг гаргаж" гэснийг "шийдвэр болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээг батлах, шаардлагатай гэж үзвэл" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.6 дахь заалтын "8.1-д заасан" гэснийг "8 дугаар зүйлд заасан" гэж, мөн заалтын "түр түдгэлзүүлэх тухай санал" гэснийг "түр түдгэлзүүлэх тухай болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээний санал, шаардлагатай гэж үзвэл" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.9 гэснийг 12.1.10 гэж, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн "8.1-д зааснаас" гэснийг "8 дугаар зүйлд зааснаас гэж", 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн "улсын нийт" гэснийг "Засгийн газрын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД