A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 91.8, 91.9 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"91.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүүгийн түвшин нь арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулна.

91.9.Энэ хуулийн 91.7, 91.8 дахь хэсгийн хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна."

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.6 дахь хэсгийн "Монголбанкин дахь төрийн сангийн" гэснийг "Төрийн сангийн нэгдсэн дансны" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.7 дахь хэсгийн ", Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД