A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 53.4, 53.5, 53.6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"53.4.Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.

53.5.Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.

53.6.Барьцаалагч энэ хуулийн 53.4-т заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглоно."

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "хангасан" гэсний дараа ", эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан" гэж нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД