A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71дүгээр зүйлийн гарчгийн "Нээлттэй" гэснийг "Нийтийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71дүгээр зүйлийн, 71.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/71дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг:

"71.1.Байнгын, дэд хороо нь Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу тодорхой асуудлын талаар иргэн, хуулийн этгээдийн саналыг сонсох, мэдээлэл авах, Улсын Их Хурлаас батлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулна."

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71дүгээр зүйлийн 71.1.1, 71.1.2, 71.1.3, 71.1.4, 71.1.5, 71.1.6, 71.1.7 дахь заалт, 71.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД