- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ
1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
16 дугаар зүйлийн 16.1.18 дахь заалт:
16.1.18.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
