A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах" гэсний өмнө "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/," гэж, "Танхайрах" гэсний өмнө "Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/," гэж, "181.2" гэсний дараа ", 181.3" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "Зандалчлах" гэсний өмнө "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг/," гэж, "гэмт хэрэг үйлдсэн" гэсний өмнө ", Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701дүгээр зүйл/, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Энэ хуулийн 5.1, 9.1-д" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "Энэ хуулийн 5.1, 9.1.3-т" гэснийг "Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/," гэснийг, "147.2," гэснийг, "Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД