A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын "бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах, бүсийн хөгжлийн стратегийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэснийг "бүсчилсэн хөгжлийн бодлого, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг батлах" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтын "бүс нутгийн хөгжлийн бодлогод" гэснийг "бүсчилсэн хөгжлийн бодлогод" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын "аймаг, нийслэлийн болон сумын хөгжлийн хөтөлбөр" гэснийг "аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт болон сумын хөгжлийн дунд хугацааны бодлого" гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын "бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн стратегитэй" гэснийг "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлоготой" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" гэснийг хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтыг, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД