A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл" гэснийг "бүсчилсэн хөгжлийн бодлого" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын "төсөл, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах, тэдгээрт" гэснийг "төсөл, түүнд" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын "бүс нутгийн" гэснийг "бүсийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД