A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг:

"2.2.Энэ хуулийн 8.2-т заасан хуулийн этгээдийн Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх чиг үүрэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар, тус хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалт, түүнтэй холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар тус тус зохицуулна."

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.9 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД