- Нүүр
- Сайдын тушаал
- ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2019 оны А/387 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 110 Улаанбаатар хот
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1 дэх заалт, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн 23.1в, 23.1с заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:
1.Эрүүл мэндийн сайдын 2014 оны "Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай" 148 дугаар тушаалын хавсралтын хожуу хугацаанд үр хөндөлт хийх заалтын:
-5-ын "d"-д: "Сэтгэцийн эмгэгтэй" гэснийг Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө болон бусдыг асрах чадваргүй эмэгтэй өөрөө хүсвэл,
-10-ын "в"-д: "Үр хөндүүлэх хүсэлтийг эмэгтэй өөрөө, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагч бичгээр гаргана" гэснийг Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагчийн, эрхийн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна гэж өөрчилсүгэй.
2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаалын 5-ын "d", 10-ын "в" заалтыг хүчингүйд тооцсугай.
САЙД Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
