- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХАРЬЯАТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэн, харьяатын" гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "Гадаадын иргэн, харьяатын" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
