A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9.1.Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ."

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын "иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний" гэснийг "гадаадын иргэн, харьяатын" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД