A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"4 дүгээр зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлнэ."

Хэвлэх

2 дугаар зүйл. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлийн "2016 оны 09 дүгээр сарын 01-ний" гэснийг "2017 оны 07 дугаар сарын 01-ний" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД