- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 13.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2-28.4, 28.6, 28.9 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "санхүү, төсвийн болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
