- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 3.8 дахь хэсэг:
"3.6.Албадан сургалтад хамруулах шийтгэлийг баривчлах шийтгэлийг эдэлж байх хугацаанд хэрэгжүүлнэ.
3.7.Албадан сургалтыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн гүйцэтгүүлж болно.
3.8.Албадан сургалтад хамруулах шийтгэлийг хэрэгжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн гарчгийн "Албадан эмчилгээ," гэсний дараа "албадан сургалт," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
