- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 01 сарын 26 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/231дүгээр зүйл:
"231дүгээр зүйл.Гэр бүлийн гишүүний ажлын байрны баталгаа
231.1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажил олгогч түүнд томилолтын хугацаагаар чөлөө олгоно.
231.2.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй.
231.3.Энэ хуулийн 231.1-д заасан ажил олгогч татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу зохицуулна."
2/4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:
"4.6.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны бусад байгууллага, түүний нэгж, салбар, төлөөлөгчийн газрыг гадаад улсад байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулахыг хориглоно."
3/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:
"15.6.Энэ хуулийн 15.5-д заасны дагуу дипломат албанд ажиллуулах журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
4/18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт:
"18.1.5.суугаа орны сургуулийн өмнөх боловсролын сургалт төлбөртэй бол хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тухайн улсын сургалтын зардлын дунджийн 70 хувиар тооцон олгох."
2 дугаар зүйл.Дипломат албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн "Засгийн газар" гэсний дараа "3 жил тутам" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "тухай хууль" гэсний дараа "тогтоомж" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"16.1.Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна."
4 дүгээр зүйл.Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийн "3 жил байна." гэснийг "4 жил байна. Тайлбар: Энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй." гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАМ.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
