- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙНГА ХАДГАЛАХ БАРИМТ БИЧГИЙЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/92
ТУШААЛ, ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 11.1.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт батлах тухай" Үндэсний архивын газрын даргын 2005 оны 12 сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийг "Архивын тухай хуулийн 21.3, 11.1.1 дэх заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комиссын 2005 оны 05 сарын 12-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь гэж" гэж өөрчилсүгэй.
2.Мөн тушаалаар батлагдсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт"-ын Наймдугаар бүлгийн 67, Заагчийн "Тайлбар бичиг" хэсэгт "Экспертиз /улсын магадлан/" гэж заасныг "барилгын зураг төслийн магадлал" гэж өөрчилсүгэй.
3.Энэхүү тушаал, үлгэрчилсэн жагсаалтад оруулсан нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 68.1-д заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндсүрэнд даалгасугай.
4.Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА И.САРУУЛ
Текст томруулах
A
A
A
