- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:
1/14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалт:
"14.1.5.хэргийн харьяалал тогтоох."
2/17 дугаар зүйлийн 17.3.7 дахь заалт:
"17.3.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах тухай санал гаргах;"
3/171дүгээр зүйл:
"171дүгээр зүйл.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан
171.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4, 17.3.5, 17.3.7-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.
171.2.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, түүний түр эзгүйд албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн даргална.
171.3.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
171.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
171.5.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны дэгийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална."
4/18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт:
"18.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн "прокурорын" гэснийг "прокурор, эсхүл түүний эрх олгосон прокурорын" гэж, мөн зүйлийн 17.3.7 дахь заалтын дугаарыг "17.3.8." гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
