A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.1 дэх заалтын "үйл ажиллагааг" гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.3 дахь заалтын "шийдвэр" гэснийг "эрх бүхий байгууллага, прокурорт хүсэлт" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ