- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15.11.7.шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах;"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Малын генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
