- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 9 дүгээр сарын өдөр 7-ны өдөр
Дугаар А/238
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Тахарын албаны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4,
7.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2014 оны А/112, А/113, А/204 дугаар тушаалын зарим заалтал дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
1/Тушаалын 2 дахь заалтын "...Тахарын ерөнхий газрын дарга /Ц.Азбаяр/-д..." гэснийг "...Цагдаагийн өрөнхий газрын дарга /Ө.Энхтөр/-д..." гэж;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/153 дугаар тушаалын зарим хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
1/5.1 дэх хэсгийн "3 дугаар зүйлд "3.9..." гэснийг "3.3" гэж;
2/8.1 дэх хэсгийн "1.1. ...нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгсэл" гэснийг "1.1. ...тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгсэл" гэж;
3/9.1 дэх хэсгийн "Журмын гарчгийн "Гэрч, хохирогчийг хамгаалахад нэг бүрийн тусгай хэрэгсэл, тусгай техник хэрэгслээр хангах, хэрэглэх журам" гэснийг "Гэрч хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам" гэж;
4/9.1 дахь хэсгийн "Хоёрдугаар бүлгийн гарчгийг "Тусгай хэрэгсэл техникийн жагсаалт" гэснийг "Тусгай техник хэрэгслийн жагсаалт" гэж;
3.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/153 дугаар тушаалаас дор дурдсан заалтыг хассугай.
1/5.1 дэх хэсгийн "3 дугаар зүйлд "3.8.Хамгаалах байранд шашин, улс төрийн үзэл номлолыг сурталчлах, албадан тулгах болон ашгийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг;
4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ө.Энхтөр/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
