- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны 06 сарын 27 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 15.28 дугаар зүйл нэмсүгэй:
"15.28 дугаар зүйл.Орон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих
1.Орон нутгийн хамгаалалтын томилгоот үүргээ гүйцэтгээгүй, аюул заналын талаар холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдээлээгүй, эсхүл орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн болон ажилтныг үүрэг гүйцэтгэх боломжоор хангах, орон нутгийн хамгаалалтын сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамруулах үүргээ биелүүлээгүй, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон даалгавар, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
