A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 06 сарын 21 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн НАЙРУУЛГА/ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт:

"3.1.10."нэгж талбарын хувийн хэрэг" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг."

2/4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:

"4.1.7.газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх."

3/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

"5.4.Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ."

4/23 дугаар зүйлийн 23.2.23 дахь заалт:

"23.2.23.нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах."

5/23 дугаар зүйлийн 23.3.9 дэх заалт:

"23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх."

6/23 дугаар зүйлийн 23.4.6 дахь заалт:

"23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх."

7/23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг:

"23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ."

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын "байршил," гэсний дараа "нэгж талбарын дугаар," гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.3 дахь заалт, 441дүгээр зүйлийн 441.6.3 дахь заалтын "зураг" гэсний дараа ", нэгж талбарын дугаар" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД