A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "чанарын" гэсний дараа "болон мал эмнэлгийн, лабораторийн магадлан шинжилгээний" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"11.1.2.стандартын /бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн мэдээллийн санд бүртгүүлж, мал эмнэлгийн болон лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ авсан бараа, түүхий эдийг арилжих;"

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД