- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /СЗХ-ны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2017 оны 05 дугаар сарын 10 өдөр
Дугаар 90
Улаанбаатар хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын 1 дэх заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.
"Банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000/хоёр тэрбум таван зуун сая/төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг, бусад аймаг, сумдад 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байхаар тус тус тогтоосугай".
2. Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА С.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
