- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 343
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ"-нд дараах агуулга бүхий 12 дахь заалт нэмсүгэй:
“12.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настанд билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээ” |
Жилд 2 удаа (ахмад настан тус бүрт) |
10.000 |
/Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 96 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
2."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1.6 дахь хэсгийг дор дурдсан агуулга бүхий 1.6, 1.7 дахь хэсэг болгон өөрчилсүгэй:
"1.6.Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна;
1.7.Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна."
3."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1.9 дэх хэсгийг дор дурдсан агуулга бүхий 1.9, 1.10 дахь хэсэг болгон өөрчилсүгэй:
"1.9.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна;
1.10.Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна."
4."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.20 дахь хэсэг болон 3 дугаар хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.25 дахь хэсгийн "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэснийг "Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын болон нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, мэдээллийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар" гэж тус тус өөрчилсүгэй.
5."Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1.7, 1.8 дахь хэсгийн дугаарыг "1.8, 1.9" гэж, 3 дугаар хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 1.10-1.12 дахь хэсгийн дугаарыг "1.11-1.13" гэж тус тус өөрчилсүгэй.
Текст томруулах
A
A
A

