A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн "Энэ хуулийн 10.1.14-т заасан эцсийн өмчлөгчийн" гэснийг "Хуулийн этгээдийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтын "ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа" гэснийг, мөн заалтын ", ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар" гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь заалтын "ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэснийг, мөн заалтын ", ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР