- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.15 дахь заалт:
"3.1.14."гэрээт нягтлан бодогч" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;
3.1.15."нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг."
2/41дүгээр зүйл:
"41дүгээр зүйл.Нягтлан бодогчийн ерөнхий үүрэг
41.1.Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана."
3/18 дугаар зүйлийн 18.9, 18.10 дахь хэсэг:
"18.9.Институт гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгоно.
18.10.Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бол Институт зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
