- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Олон улсын гэрээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:
"9.6.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан байгуулах энэ хуулийн 8.1.2-т заасан хоёр талт олон улсын гэрээний саналыг тухайн гэрээний төсөл, гэрээний орчуулга, соёрхон батлах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын төслийн хамт Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8, 20.9-д заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ."
2/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:
"15.4.Энэ хуулийн 9.6-д заасан тохиолдолд энэ зүйлийн 15.1-д заасан Засгийн газраар хэлэлцүүлэхтэй холбоотой зохицуулалт хамаарахгүй."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
