- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1, Компанийн тухай хуулийн 2.5, 2.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн яамыг томилсугай.
2. Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж групп хооронд байгуулсан "Ажлын мастер гэрээ"-ний дагуу төлөх 8.7 (найман сая долоон зуун мянган) сая ам.долларын үлдэгдэл өрийг төлөх эх үүсвэрийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Лондонгийн хөрөнгийн бирж группт төлөх нэн даруй шаардлагатай 1.5 (нэг сая таван зуун мянган) сая ам.долларын хөрөнгийг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ Сангийн сайд Ч.УЛААН
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
