- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ДҮРЭМ ШИНЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БД 40-302-13/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
БАРИЛГЫН ДҮРЭМ ШИНЭЭР БАТЛАХ ТУХАЙ /БД 40-302-13/
"Авто замын тухай" хуулийн 5.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын зурагт төсөл, тооцооны норм" /БД 40-302-13/ барилгын дүрмийг хавсралтаар баталсугай.
2. Барилгын дүрмийг хот, тосгоны авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах ажилд 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Галбадрах/, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Р.Онон/-т тус тус даалгасугай.
3. Батлагдсан дүрмийг хэвлэн олшруулж, нийтийн хүртээл болгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв" УТҮГ /Р.Отгонбаатар/-т үүрэг болгосугай.
САЙД А.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
