A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 273

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Дипломат албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 18 дахь заалтын "Парис-евро-1.030" гэснийг "Парис-евро-1.300", 20 дахь заалтын "Пхеньян-евро-850" гэснийг "Пхеньян-евро-1.050", 21 дэх заалтын "Сингапур-ам.доллар-1.400" гэснийг "Сингапур-ам.доллар-1.600", 26 дахь заалтын "Канберра-евро-900" гэснийг "Канберра-евро-1.200", 27 дахь заалтын "Стокгольм-евро-950" гэснийг "Стокгольм-евро-1.200", 333 дахь заалтын "Гонконг-юань-9.700" гэснийг "Гонконг-ам.доллар-1.600" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг өөрчилсөнтэй холбогдуулан гарах зардлыг 2015 оны төсвийн жилээс хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД