A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  12  сарын  19  өдөр  

 Дугаар  81

Төрийн ордон, Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын "Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Гурав.Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …" гэснийг зөрчсөн байна." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД