- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-21-ний өдрийн 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-9-21-ний өдрийн 97-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.2, 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллага, албадын дарга нарыг хавсралт ёсоор баталсугай.
2. Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнийг томилон тэдний гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
