- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, үнэ төлбөргүй хамруулах/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Донорын тухай хуулийн 15.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалыг орон нутагтаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга захирал нарт тус тус үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/–т даалгасугай.
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 91 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Г. ШИЙЛЭГДАМБА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/207
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Эрүүл мэндийн байгууллагын донорт үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгахыг Санхүү, эдийн засгийн газар (Л.Лувсан)-т даалгасугай.
3.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /Н.Эрдэнэбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга /А.Өнөржаргал/-д даалгасугай.
5.Журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
