- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2004 оны 196-р тогтоолд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 9 дүгээр сарын 15–ны өдрийн 196 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Хүүхдийн номын ордон" гэснийг "Хүүхдийн төв номын сан" гэж өөрчилсүгэй.
2. Хүүхдийн төв номын сангийн барилга шинээр барих газрын асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A