- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 376-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 270
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 376 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в"-д "Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн" гэснийг "Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрүүл мэнд, спортын сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
