A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, "Лунзянь Роуд энд Бридж" ХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Алтай-Дарви чиглэлийн 98 километр авто зам төсөл"-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Алтай-Дарви чиглэлийн 165 километр авто зам төсөл"-ийн барих-шилжүүлэх (ВТ) концессын гэрээний дагуу нийт 263 километр авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх "Монгол ЛЗ зам гүүр" ХХК-ийн гадаадын 500 ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2015 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ