A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 329

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-д дор дурдсан агуулга бүхий заалтууд нэмсүгэй:

1/ 1.6.5 дахь заалт:

"1.6.5. "тарианы үр" гэж улаанбуудайн үрийг;"

2/ 3.3.9 дэх заалт:

"3.3.9. импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн албаны эрх бүхий байгууллагаас итгэмжлэгдсэн байх."

3/ 3.16, 3.17 дахь заалт:

"3.16. Ажлын хэсэг шаардлагатай бол экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлвэрлэлийн хүчин чадал, санхүү болон бусад үйл ажиллагаанд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох зөвшөөрлийн багцын дээд хэмжээг тогтоож болно.

3.17. Хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага стратегийн хүнсийг экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулан арга хэмжээ авч болно."

4/ 5.5 дахь заалт:

"5.5. Гаалийн байгууллага нь энэ журмын 3.15-д заасан жагсаалт дахь стратегийн хүнсний экспорт, импортын мэдээг хуулийн этгээдийн нэр, экспортолсон, импортолсон хүнсний тоо, хэмжээг нэвтэрсэн хилийн боомтын нэрээр гарган, жил бүрийн 7 дугаар сар, дараа оны 1 дүгээр сард багтаан хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

2. Мөн журмын 1.6.2 дахь заалтын "бусад" гэсний дараа "шинэ, хөргөсөн, эсхүл хөлдүү" гэж, 2.3 дахь заалтын "БТКУС-ийн кодод нийцүүлэн" гэсний дараа "түүхий эд," гэж, 3.2 дахь заалтын "багцын доод хэмжээг" гэсний дараа "түүхий эд," гэж, 3.13 дахь заалтын "үндэслэлгүй гэж үзвэл" гэсний дараа "тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн журмын 2.4 дэх заалтын "3" гэснийг "5" гэж, 3.1 дэх заалтын "Стратегийн хүнсийг" гэснийг "Экспортлох, импортлох үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд стратегийн хүнсийг" гэж, 3.4 дахь заалтын "5" гэснийг "7" гэж, 6.3 дахь заалтын "хэт бага" гэснийг "70 хувиас бага" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн журмын 3.3.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА