A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 390

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.2, 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад доор дурдсан агуулга бүхий 777 дахь заалт нэмсүгэй:

"777.

Дурсгалын нэр: АЮУШ (ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ)

Бүтээлч: Г.Занабазар Холбогдох он цаг: ХҮII зуун Хадгалагдаж буй газар: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Дурсгалын шинж байдал: Хүрэл цутгамал, алт шармал, жин 2040 гр, өндөр 19,6 см, суурийн диаметр 12,3 см, шармал өнгө бага зэрэг халцарсан, бумба бага зэрэг хазайсан, суурь хэсэгт Нацагдорж товойлгож шармалдсан.

Хувийн дугаар: ДУМ2015.0.01"

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР