- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 450
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 722дахь заалт нэмсүгэй:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
722 |
Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл |
Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих төсөл |
Барих-ашиглах-шилжүүлэх |
Улаанбаатар хотод 250000 м3 хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр барих |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
