- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТӨРИЙН АРХИВЫН БАРИМТ АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/65 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/65 дугаар тушаалаар хүчингүй болсон.
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дугаар А/167 Улаанбаатар хот
ТӨРИЙН АРХИВЫН БАРИМТ АШИГЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, архивын баримт ашиглахтай холбогдон хөтлөгдөх маягт, дэвтрийн загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү журмыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга /захирал, эрхлэгч/ нарт үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Үндэсний архивын газрын даргын "Журам батлах тухай" 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаал, "Журмын заалт хүчингүй болгох тухай" 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаал, "Төрийн архивын баримт ашиглалтын нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, төлбөрт үйлчилгээний үнийн тарифыг шинэчлэн батлах тухай" 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/150 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА И.САРУУЛ
Текст томруулах
A
A
A
