- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Турк/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улаанбаатар хотод 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан "Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" болон 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод гарын үсэг зурсан "Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
