A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар 2-ны өдрийн 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүний "Гишүүд:" гэсэн хэсэгт "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ